Үйлчилгээ

Үйлчилгээ

Цахилгаан хангамжийн дотоод системийн угсралт

Цахилгаан хангамж болон дотоод тэжээлийн систем нь цахилгааны хүчдэлийг эрчим хүчний эх үүсвэрээс /УХС, ХС, ОГС/ хуваарилах төхөөрөмжүүдэд болон тэдгээрт холбогдсон бусад цахилгаан дамжуулах  хэрэгсэлд түгээх зориулалттай.

Цахилгаан хангамжийн дотоод систем нь  эрчим хүчийг ирж буй ачааллын дагуу хуваарилах төхөөрөмжүүдэд тасралтгүй, зөв оночтой хуваарилах ёстой. Тус систем нь аюулгүй ажиллагаа хангасан , найдвартай газардууллага хийгдсэн, богино холболт болон цахилгаан шугамын алдагдлаас хамгаалсан байх ёстой.

Цахилгаан хангамжийн дотоод системд:

  • Хуваарилах төхөөрөмжийн угсралт. Үүнд: Оролтын төхөөрөмж, хуваарилалтын ерөнхий  самбар, удирдлагын самбар, хуваарилах нэгж, хуваарилагч самбар, хүчний самбар, автомат сэлгэн залгах самбаруудыг тус тус багтаана.
  • Кабель шугамын угсралт. Цахилгаан эрчим хүчийг бүтэн болон хэсэгчилсэн импульс эсвэл оптик дохиогоор  дамжуулах үүрэгтэй , дан эсвэл зэрэгцээ хосолсон кабель утаснаас бүрдэнэ.
  • Цахилгаан дамжуулах тоноглол, төхөөрөмжийн /розетк, унтраалга, тумблер гэх мэт/ монтаж угсралт
  • Тусгай зориулалтын цахилгаан төхөөрөмжийн угсралт монтаж /салхивч, агааржуулалт, ачаа өргөгч механизм, удирдлагын самбар, үйлдвэрийн тоног төхөөрөмж болон суурь машин, хөргөх ба худалдааны төхөөрөмж,  холбоо дохиоллын тоноглол.
Гадна болон дотор гэрэлтүүлгийн угсралт

Гадна болон дотор гэрэлтүүлэгийн угсралт суурилуулт барилгын ажлын чухал хэсгийн нэг байдаг. Энэ нь тав тухтай байдлыг хангахаас гадна шөнө оройн цагаар аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй.

Системийн холболт хийж эхлэхээс  өмнө түүний бүдүүвч зургийг тодорхой гаргасан байх шаардлагатай. Үүнд гэрэлтүүлгийн тоо ширхэг, хүчин чадал, байрлал, өндөр ба холбох кабель утасны голчийг тооцсон байх ёстой. Эдгээр мэдээлэл нь угсралтын болон засварын ажлыг хөнгөвчилнө.

Өнөө үед барилгын объектын гэрэлтүүлгийн угсралт нь барилга заслын ажлын чухал хариуцлагатай хэсэг бөгөөд ирээдүйд босох барилга байгууламжийн бүтээн байгуулалтын үйл явцтай тэнцэхүйц ач холбогдолтой болоод байна.

Гэрэлтүүлэг нь өөрийн үндсэн чиг үүргээс гадна хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд

  • өрөө тасалгаанд тав тухтай байдал
  • интерьер чимэглэлийн бүрдүүлэх чухал хэсэг 
  • өрөөний доторх ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг
  • реклам сурталчилгааны үүрэг.
Ерөнхий хуваарилалтын ба удирдлагын самбар, АВР болон бусад цахилгааны самбарын угсралт

Орон сууцны хотхон, дэлгүүр, оффис, амины орон сууцны  цахилгаан эрчим хүчийг цахилгаан дамжуулах щит /самбар/-ээс түгээж хуваарилдаг бөгөөд удирдлагын сүлжээний гол зангилаа хэсэг юм. Төрөл бүрийн тоног төхөөрөмжийн эрчим хүчийг үр дүнтэй хянах, түгээлтийг тогтвортой хангах явдал нь цахилгаан самбарын чанар , монтаж угсралтаас шалтгаална.

Импортын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан самбарын угсралт  бол дан эсвэл нэгдмэл схемийн дагуу хийгддэг. Угсрагдсан цахилгаан хуваарилах самбарууд стандарт шаардлагад нийцсэн эсэх талаар урьдчилсан хатуу хяналтаар ордог. Цахилгаан самбар байрлуулах үйл явц бол үндсэн, чухал үе шат. Ил угсарсан эсвэл доторх щит гэж ялгана.

Доторх щит самбарыг орон сууц болон оффист цахилгааны утас далд монтажинд  хэрэглэнэ. Цахилгаан самбарыг байршуулах  газрыг урьдчилан тодорхойлно.

Цахилгааны утас ил явж байгаа тохиолдолд ил угсралтын щит тохирно. Тус самбрыг хялбар, үзэмжтэй аргаар тогтоох боломжтой. Самбарын хайрцаг тогтоосны дараа угсарч тоноглоно. Найдвартай бэхлэхийн тулд автомат тогтоогч  автомат унтраалга хэрэглэхээс гадна дамжуулагч цахилгаан орох, гарах утасны газрыг бэлдэж өгнө. Самбар тогтоох явц хэцүү биш хэдий ч нарийн мэргэжлийн хүмүүс хийвэл зохистой. Автомат хоорондын холболтыг онцгой анхааран техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг даган угсарсан цахилгаан самбар тогтвортой, доголдолгүй ажиллана.

0,4 кв цахилгаан дамжуулах кабель шугамын монтаж

Эрчим хүчний системд холбогдох үйл ажиллагаа нь технологийн нарийн процесс бөгөөд тусгай зөвшөөрөлтэй цахилгаан угсралтын компанийн мэргэжилтнүүд гүйцэтгэдэг.

Газардуулгын контурын монтаж

Цахилгаан угсралтын ажлын явцад газардуулга эсвэл тэглэлт хийгдсэн хамгаалалтын системийг зайлшгүй боловсруулах хэрэгтэй байдаг. Үндсэн зорилго бол их хэмжээний хүчдэлд өртдөг тоног  төхөөрөмжийн их бие бусад хэсгийн цахилгаан гүйдлийн хор нөлөөг саармагжуулах юм.

Эхний төрөл бол газардуулалт. Цахилгаан хэрэгслэлийн металл эд ангиудыг  газардуулагчтай холбогдсон механизм болно. Газардуулагчийн үүргийг ган булан,  зузаан металл хийцийн хоолой, шугам гүйцэтгэдэг. Тэдгээрийг газарт булдаг. Төмөр газардуулгын гадсыг газарт суулгах эсвэл булах бөгөөд газардуулгын электрод гэж нэрлэдэг. Тэдгээрийг нэг нэгээр эсвэл хэд хэдээр нарийн урт төмрөөр холбож газардуулгын контур үүсгэнэ.

Хамгаалалтын хоёрдахь төрөл бол тэглэлт. Тэглэлт хийгдсэн цахилгаан хэрэгслэлийг аюулгүй ашиглаж болно. Тэглэлтийг цахилгаан хэрэгслэлийн их бие гадаргуу болон металл эд ангиудыг газардуулсан тэглэгч утсаар  холбож өгнө.

Газардуулалт тэглэлтээс юугаараа ялгаатай вэ?

Газардуулалтын үед сүлжээн дэх цахилгааны хүчдэл хурдан буурч сулрана. Үүгээр аюулгүй байдал хангагдана. Тэглэлтийн үед доголдол гарсан цахилгаан гүйдлийн хэсэг ажиллагаагүй болно.

Аянганаас хамгаалагч. Тэдгээрийн тусламжтайгаар аянга зайлуулагчийг газардуулна.

Ажил үүргийн. Хэвийн болон аваарын нөхцөлд цахилгаан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.

Хамгаалалтын. Цахилгаан хэрэгслэлийг ашиглахад хүний эрүүл мэндэд  сөрөг нөлөөгүй байдлыг хангана.

Тохиргооны ажлууд

Цахилгаан систем болон байршуулсан цахилгаан хэрэгслэлийг зөв зохистой ашиглалтыг хянах цогц үйл ажиллагаа.  Тохиргооны ажлын явцад цахилгаан угсралтын ажил зөв хийгдсэн эсэх, ажлын горим, хэм хэмжээ түүнчлэн цахилгаан төхөөрөмж хэрэгслэлийн ажиллагааг баталгаажуулж шалгана.

Барилгын объектын түр сүлжээний ажиллагаа

Манай компанийн мэргэжилтнүүд эхэлж буй барилгын талбай дахь хэрэглэгдэх цахилгаан тоног төхөөрөмжийн эрчим хүчний хүчин чадлын тооцоо гаргаж барилгын гүйцэтгэч компаниудын хэрэглээг хамарсан холболтын бүдүүвч зураг гаргах, барилгын үйл явцад гарч болзошгүй түр тэжээлийн таслалтаас урьдчилан сэргийлэх, найдвартай зогсолтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор  ачааллын тооцоо төлөвлөгөө цахилгаан гүйдлийн тэгш хуваарилалт хийж гүйцэтгэдэг.

ОХУ-д үйлдвэрлэсэн кабелийн бараа бүтээгдэхүүний бөөний худалдаа

Манай компани нь ОХУ-ын цахилгаан утас кабель үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Томск Кабель” компанийн бүдээгдэхүүнийг үйлдвэрийн барилга угсралт, уул уурхайн үйлдвэрлэл, эрчим хүч, холбоо дохиололлын болон ахуйн зориулалтаар нийлүүлдэг.

Гүйцэтгэсэн объектуудын баталгаат хугацааны үйлчилгээ

Манай компани нь баталгаат хугацааны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд захиалагчийн объектод гарсан эвдрэл гэмтлийг тухай бүрт цаг алдалгүй засч үйлчилдэг.

Байршуулсан тоног төхөөрөмж, гүйцэтгэсэн угсралтын ажил тус бүрийн чанарт байнга анхаарч, засвар үйлчилгээний ажлын тооцоог тогтмол хийдэг.