Манай багийн ажил

Манай багийн ажил

“Укрэлектромонтаж” ХХ компани нь техникийн тусгай мэргэжлийн болон дээд боловсролтой цахилгаанчдад ажлын байрны санал болгож үндсэн ажилтнаар авсан тохиолдолд тааламжтай нөхцөл бүрдүүлж МУ-ын Хөдөлмөрийн хуулийн дагуу ердийн болон илүү цагийн цалинг цаг тухайд олгож, хүн бүрийн НДШ бүсад төрлийн татваруудыг төлж ирсэн.

Жилийн эцсээр төлөвлөгөө биелүүлсэн компанийн ажилтанд 13 дахь сарын цалин тогтмол олгодог. Шинэ хүүхэдтэй болсон ажилтанд нэг удаагийн мөнгөн тусламж өгдөг ба чөлөө авсан хүний ажлын байрыг нь баталгаатай хадгалж үлдээдэг.

Компаний ажилчдад зуны болон өвлийн иж бүрдэл хувцас олгодог бөгөөд шаардлагатай ажлын багаж хэрэгслэлээр хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт тогтмол явуулан,  эрүүл мэндийн үзлэгт компанийн зардлаар тогтмол хамруулж, чанартай шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчилдэг.

Компанийн зүгээс нь  өөрийн ажилчидад спорт арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж ивээн тэтгэдэг.