Бидний тухай

Танилцуулга

“Укрэлектромонтаж” ХХКомпани нь Украин улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани, 2004 оны 12-дугаар сарын 09 өдрөөс  Монгол улсад өөрийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. “Укрэлектромонтаж” ХХКомпани нь Монгол улсын барилгын хуулийн дагуу гадна болон дотор цахилгааны бүх ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эзэмшдэг бөгөөд гадна болон дотор системийн цахилгаан хангамжийн ажлын арвин туршлагатай билээ.

Манай компани нь  ОХУ, Хятад, Герман, БНСУлсаас Чанарын сертификаттай олон улсын чанарын стандарт бүхий материалыг нийлүүлэн үйл ажиллагаандаа хэрэглэж байна. ”Томск Кабель” үйлдвэрийн кабель ба цахилгаан утас, Өмнөд Солонгосын “CHAIL” , “HIPPO”, “OPPLE” ,“PANATEK’ “ LG” ,  Хятад улсын “ NVC”  компаниудын тоноглолуудыг орон сууцны дотор цахилгаан монтажинд өргөнөөр ашиглан жил бүр загвар дизайныг шинэчлэх тал дээр ажиллаж байна.

Видео

К.Веремеев нь Гүйцэтгэх Захиралаар 2017 онд томилогдож, шинээр менежментын баг бүрдүүлэх, инноваци шинэ технологи нэвтрүүлэх, ажлын байрыг оновчтой зохион байгуулахаар анхаарлаа хандуулан ажиллаж байна . Украин улсын зөвлөх инженерүүдийг урин ажиллуулж байгаа бөгөөд 40 гаруй туршлагатай мэргэжлийн монгол ажилчдын багийг бүрдүүлж чадсан билээ. Ажилчдынхаа мэдлэг боловсрол ур чадвар мэргэжлийн зэрэглэлийг байнга дээшлүүлж гадаад дотоодын сургалтанд өргөнөөр хамруулж байна.

 

0+
Төсөл
0
айлын оронсууц
0
Жилийн туршлага
0
Шагнал

Бидний амжилт

Манай компани нь барилгын салбарт тэргүүлэх байрыг эзэлж , ажиллах хугацаанд Украин болон Монгол улсаас олон шагнал урамшууллыг авсан билээ. Үүнд:

2009 онд Нийгмийн Даатгалд Даатгуулагчдын Холбооны  Шилдэг Багууллага шагнал
2010 онд БЗД-ийн “ Тэргүүний татбар төлөгч байгууллага” шагнал
2011 онд Сангийн Яамны “Хүндэт Жуух” бичиг
2011 онд Гадаадын Хөрөнгө Оруулалтын газрын “Талархал” шагнал
2017 онд БЗД-ийн Шилдэг Нийгмийн Даатгал төлөгч байгууллага